product
product

Пребиотик Халгайтай хатуу шампунь

Тоо хэмжээ:

  • Үлдэгдэл:

    Бэлэн

  • Ангилал:

    Үс арчилгаа

  • Үнэ:

    36,000₮

  • Хуваалцах:

Орц найрлага: Натрийн кокойн изетионат, Цетилийн спирт, Кокамидопропил бетаин, Децил глюкозид, Кокосын тос, Рапсын үрийн тос, Арган тос, Бетаин, Пантенол (Провитамин B5), Фруктоолигосахарид (пребиотик), Халгайн навч,Розмарины навчны ханд, Цагаан гааны эфирийн тос, Лавандагийн эфирийн тос, Бергамотын хальсны эфирийн тос, Ус, Нимбэгийн хүчил, Линалоол, Лимонен, Цитраль, Гераниол.


NOMADIC хатуу шампунь нь үсийг зөвхөн цэвэрлэхээс илүүтэйгээр хуйхны микробиомыг хамгаалж, үсийг тэжээлээр хангах зорилготой боловсруулагдсан бүтээгдэхүүн юм .Энэхүү хатуу шампунь нь идэвхтэй орц найрлагын агууламж өндөр тул багахан хэмжээгээр хэрэглэхэд өтгөн хөөсөрч, удаан хэрэглэгддэг.

Яагаад NOMADIC хатуу шампунийг сонгох вэ?

Зөөлөн бөгөөд үр дүнтэй цэвэрлэгээ

Sodium Cocoyl Isethionate, Decyl Glucoside, Cocamidopropyl Betaine зэрэг сульфат агуулаагүй зөөлөн угаагч бодисууд нь хуйхны байгалийн тослогийг алдагдуулахгүйгээр бохирдол, илүүдэл тосыг цэвэрлэнэ.

Хуйхны тэнцвэрийг дэмжинэ

Пребиотик болох Fructooligosaccharides нь хуйхны ашигтай бичил биетнийг дэмжиж, эрүүл орчныг хадгалахад тусалдаг. Эрүүл хуйх нь эрүүл, бат бөх үсний үндэс болдог.

Үсийг чийгшүүлж хамгаална

Бетаин болон Пантенол (Провитамин B5) нь үсний чийгийг хадгалж, хуурайшилтыг багасган үсийг илүү зөөлөн, уян хатан болгоно.

Байгалийн ургамлын тосоор тэжээнэ

Кокосын тос, Рапсын үрийн тос, Арганы тос нь үсийг тэжээлээр хангаж, гялалзсан, торгомсог мэдрэмж төрүүлнэ.

Хуйханд сэргээх үйлчилгээтэй ургамлын ханд

Халгайн навч, Розмарины ханд, Цагаан гааны эфирийн тос нь хуйхыг сэргээж, арчилгааны мэдрэмжийг нэмэгдүүлдэг.

Байгалийн үнэрт эмчилгээ

Лаванда болон Бергамотын эфирийн тос нь шампунь хэрэглэх мөчид тайвшруулж, шинэхэн цэвэр мэдрэмжийг үлдээнэ.

Байгальд ээлтэй сонголт

  • Усны хэрэглээг бууруулсан концентрацитай бүтэц
  • Хуванцар сав баглаа боодлын хэрэглээг багасгана
  • Нэг хатуу шампунь нь ойролцоогоор 2–3 сав (250–300 мл) шингэн шампуньтай тэнцэх хэрэглээтэй
  • Аялалд авч явахад хөнгөн, асгарах эрсдэлгүй

Хэнд тохиромжтой вэ?

✔ Бүх төрлийн үсэнд

✔ Эмзэг хуйхтай хүмүүст

✔ Өдөр тутмын хэрэглээнд

✔ Байгальд ээлтэй хэрэглээг эрхэмлэдэг хүмүүст.

  • Парабен агуулаагүй
  • Сульфат /SLS,SCS,SLES,ALS/ALES/агуулаагүй
  • Глютен агуулаагүй
  • Силикон агуулаагүй
  • Фталат агуулаагүй


  • Амьтан дээр туршилт хийгээгүй
  • Хиймэл үнэртэн агуулаагүй
  • Хиймэл будагч бодис агуулаагүй


Хэрэглэх заавар

  1. Үс болон хуйхаа бүлээн усаар сайтар норгоно.
  2. Хатуу шампунийг нойтон алган дээрээ эсвэл хуйхан дээрээ зөөлөн үрж хөөс үүсгэнэ.
  3. Хурууны өндгөөр хуйхандаа 1–2 минут зөөлөн иллэг хийж хөөсрүүлнэ .
  4. Бүлээн усаар сайтар зайлна. Шаардлагатай бол давтан угааж болно.


90ГР .


    Сэтгэгдэл үлдээх